Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Улс Төр

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлж, НИТХ-ын төлөөлөгч нарын олонхын буюу 80 хувийн саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо.
БОЛОВСРОЛ:
- 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль,
- 2008-2012 онд МУИС-ийг улс төр судлал мэргэжил,
- 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр,
- 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөр
ЭРХЭЛСЭН АЖИЛ:
- 2010-2011 он МАН-ын Бүсийн зохицуулагч,
- 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,
- 2012-2013 он УИХ-ын Тамгын газар референт,
- 2013-2015 он Зүүний хүчний холбооны зохицуулагч
- 2017-2018 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
- 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга
- 2020-2024 он НИТХ-ын төлөөлөгч
- 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2021-2025 МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,
- 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч
- 2025 оноос МАН-ын Нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.
