“Өвлийн идэш” арга хэмжээ энэ сарын 25 буюу маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
Нийгэм
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 25-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах юм байна.
Тус арга хэмжээнд 21 аймаг, хөдөө, орон нутгийн малчид, хоршоологчид өргөнөөр оролцож, орон нутгийнхаа онцлог бүхий мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр иргэдэд зах зээлийн дундаж ханшаас хямд үнээр худалдаалах боломжийг бүрдүүлж байна.
Тус арга хэмжээнд худалдааах мах махан бүтээгдэхүүн нь гарал үүсэл, чанар, стандартын шаардлага хангасан байх бөгөөд холбогдох байгууллагууд мал эмнэлэг, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналтыг газар дээр нь тавьж ажиллана гэж Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мэдээллээ.