Ш.Энх-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ
Нийгэм
Монгол Улсын шигшээ багийн ахлагч Шаравжамцын Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртэх боллоо. Тэрбээр NBA-тай гэрээ байгуулсан Монголын анхны тоглогч бөгөөд одоогоор NBA-ийн хөгжлийн лигийн "Osceola Magic" багт хүчин зүтгэж, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээж яваа билээ.
Түүний аав Цэрэнжанхарын Шаравжамц нь сагсан бөмбөгийн спортоос төрсөн Монгол Улсын анхны Гавьяат тамирчин бөгөөд энэ цолыг 2009 онд хүртсэн байдаг.